card

Бидний тухай

«Фүүдтек» компанийн эрхэм зорилго нь дотоодын хүнс үйлдвэрлэгчдэд хүчин чадал их багаас үл хамааран Европын чанартай түүхий эдийг уян хатан нөхцлөөр татан авч үйлдвэрлэлдээ хэрэглэхэд гүүр болохоос гадна бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн процесст технологийн дэмжлэг үзүүлж шаардлагатай шийдлүүдийг олоход мэргэжлийн заавар зөвлөгөө өгч хамтран ажиллах замаар эцсийн хэрэглэгчдэд орчин үеийн чиг хандлагад нийцсэн, чанартай бүтээгдэхүүн хүргэх юм.

Манай компани нь дэлхийн хэмжээний хүнсний түүхий эд, орц найрлага үйлдвэрлэгч болон технологийн компаниудтай тууштай хамтарч ажиллаж байна. Бидний үйл ажиллагааны үндсэн чиглэл нь:

- Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлд инновацийн шийдлийг боловсруулж нэвтрүүлэх;
- Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлд шинэ технологи нэвтрүүлэх;
- Үйлдвэрлэгчдэд чанартай түүхий эдийг тасалдалгүй нийлүүлэх зэрэг болно.

Бидний түншүүд

БИД ЗӨВХӨН ДЭЛХИЙН ШИЛДГҮҮДИЙГ ТӨЛӨӨЛДӨГ.